Шатахууны үнийг 200 төгрөгөөр бууруулах боломжтой гэж сайд Ж.Энхбаяр мэдээлэв

2026-03-30 17:301min
20260330-173029-file.jpeg
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр газрын тосны үнийн өсөлтийн улмаас шатахууны үнийг литр тутамд 200 төгрөгөөр хөнгөлөх боломжтойг танилцууллаа. Засгийн газар эдийн засгийн хүндрэлд авах арга хэмжээний төлөвлөгөөг бэлдсэн байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр газрын тосны бүтээгдэхүүний үнийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр Ойрхи Дорнодод болж буй үйл явдлын улмаас газрын тос, хийн бүтээгдэхүүний үнэ огцом өссөн талаар онцлов. Нефтийн үнэ нэг баррель нь 57 ам.доллараас 112 ам.долларт хүрсэн нь шатахууны үнийн өсөлтийг тодорхой болгож байна гэж мэдэгдэв.

Үүний дагуу дизель түлшний литр тутамд 300 төгрөгийн нэмэлт хийсэн бөгөөд нийтдээ шатахууны үнэ 1,500 орчим төгрөгөөр өссөн байна. Үнийн өсөлтийг эдийн засагт шингээж, инфляцид нөлөөлөхгүй байх тал дээр бодлогын арга хэмжээ авч байгааг тэрбээр хэлэв.

Тухайлбал, нефтийн бүтээгдэхүүний гаалийн таван хувийн татварыг яаралтай тэглэхээр шийдэж, ингэснээр шатахууны үнийг литр тутамд 200 төгрөгөөр хөнгөлөх боломжтой болж, үнийн өсөлтийг зөөлрүүлэх арга хэмжээ авна гэдгээ илэрхийлэв.

Мөн Засгийн газраас эдийн засаг, төсвийн хүндрэлтэй нөхцөлд авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, шинэ Ерөнхий сайд батлагдсаны дараа УИХ-д өргөн барихад бэлэн болсон талаар мэдээлэв. Энэ хүрээнд нийгэм, эдийн засаг, төсвийн хүрээнд яаралтай зохицуулалтын арга хэмжээ авах шаардлагатайг онцлов.