Үндэсний дээд лигийн аваргын төлөөх финалын тоглолт ирэх лхагва гарагт эхэлнэ
2026-03-30 18:301min

Үндэсний дээд лигийн финалд "Хасын Хүлэгүүд" болон "Сэлэнгэ Бодонс" багууд шалгарч, тоглолт ирэх лхагва гарагт эхэлнэ. "Хасын Хүлэгүүд" баг 2024, 2025 онд дараалан аварга болж байжээ.
Үндэсний дээд лигийн аваргын төлөөх финалын тоглолт ирэх лхагва гарагт эхэлнэ.
Өчигдөр болсон “Сэлэнгэ Бодонс” болон “ШГ Эйпс” багуудын долоодох тоглолтод “Сэлэнгэ Бодонс” 99:86 харьцаагаар хожиж, аваргын төлөө шалгарлаа.
Финалд “Хасын Хүлэгүүд” болон “Сэлэнгэ Бодонс” багууд өрсөлдөх бөгөөд энэ хоёр баг өнгөрсөн улиралд хагас шигшээд таарч, “Хасын Хүлэгүүд” аваргын төлөө шалгарч байсан түүхтэй.
“Хасын Хүлэгүүд” баг 2024, 2025 онд дараалан аварга болж байжээ.
