Монгол Улс аяллын аюулгүй байдлын өндөр түвшинд үнэлэгдлээ

2026-03-30 19:301min
20260330-193017-file.jpeg
АНУ-ын Төрийн департамент дэлхийн улс орнуудын аяллын аюулын түвшний шинэчилсэн үнэлгээг танилцуулж, Монгол Улсыг аюулгүй орнуудын нэгээр нэрлэв.

АНУ-ын Төрийн департамент дэлхийн улс орнуудын аяллын аюулын түвшний шинэчилсэн үнэлгээг танилцууллаа. Тайланд дурдсанаар, геополитикийн хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил олон бүс нутагт нэмэгдэж, зарим улсад аяллын эрсдэл эрс өссөн байна. Монгол Улс аялж болох, аюулгүй орнуудын нэгээр нэрлэгдэж, Канад, Австрали зэрэг улсуудтай ижил түвшинд үнэлэгджээ. Одоогийн байдлаар Афганистан, Иран, ОХУ, Украин зэрэг улс орнууд 4-р түвшний буюу “аялахыг хориглоно” ангилалд багтаж байгаа бол Ойрх Дорнод болон Африкийн зарим орнууд “аяллаа дахин бодолцох” түвшинд үнэлэгдсэн байна.