Хэнтий, Сүхбаатар аймагт гарсан хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна
2026-03-30 20:301min

2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий, Сүхбаатар аймгийн гурван суманд гарсан хээрийн гал түймрийг унтраахаар Онцгой байдлын газар, орон нутгийн мэргэжлийн анги, иргэд ажиллаж байна.
2026 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 18:30 цагийн байдлаар улсын хэмжээнд хээрийн гурван гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
Тодруулбал, Хэнтий аймгийн Галшар суманд гарсан хээрийн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Мөн Хэнтий аймгийн Хэрлэн сум болон Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумд гарсан хээрийн гал түймрийг унтраахаар тухайн аймгийн Онцгой байдлын газар, орон нутгийн мэргэжлийн анги, иргэд хамтран ажиллаж байна.
