Онцгой байдлын алба 110 дуудлагад 14 хүний амь насыг авран хамгааллаа
2026-03-30 12:301min

2026 оны 3 дугаар сарын 23-29-ний хооронд улсын хэмжээнд бүртгэгдсэн 110 аюулт үзэгдэл, ослын дуудлагад Онцгой байдлын алба 14 хүний амь насыг авран хамгаалсан байна.
2026 оны 3 дугаар сарын 23-наас 29-ний өдрүүдэд улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын 110 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Энэхүү дуудлагууд нь нийслэлийн 8 дүүрэг болон 19 аймгийн 42 суманд иржээ.
Онцгой байдлын байгууллагын алба хаагчид дуудлагын дагуу нийт 14 иргэний амь насыг авран хамгаалсан байна.
Дуудлагын ангиллаар нь авч үзвэл 87 нь объектын гал түймэр, 5 нь ой, хээрийн түймэр, 4 нь шар усны үер, 14 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байжээ.
