Б.Оюун-Эрдэнэ “Asia Cup” байт харвааны тэмцээнд хоёр алтан медаль хүртэв

2026-03-28 11:301min
20260328-113012-file.jpeg
Тайландын "Asia Cup-World Ranking Tournament" байт харвааны тэмцээнд Монголын тамирчин Б.Оюун-Эрдэнэ эмэгтэй ганцаарчилсан болон холимог багийн төрөлд алтан медаль хүртлээ.

Тайландын Бангкок хотод болж буй “Asia Cup-World Ranking Tournament” байт харвааны дэлхийн чансааны оноо олгох тэмцээний нэгдүгээр шатанд Монголын байт харвааны тамирчин Б.Оюун-Эрдэнэ эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд аварга болж, хоёр дахь алтан медалиа хүртлээ.

70 метрийн зайд болсон тэмцээнд Б.Оюун-Эрдэнэ Тайвань, Тайландын тамирчдыг ялж, хагас шигшээд БНХАУ-ын тамирчин Шин Лиуг давснаар алтан медалийн төлөө өрсөлдөх эрх авсан юм.

Тэрээр алтан медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн тамирчин Ридхэтай өрсөлдөж, 6:2 оноогоор ялалт байгуулан алтан медаль хүртлээ.

Мөн Б.Оюун-Эрдэнэ холимог багийн төрөлд ОУХМ Б.Отгонболдтой хамт оролцож, цэц сорьсон тэмцээнээс алтан медаль хүртсэн байна.