BLAST Open Rotterdam 2026: Шигшээ шатны тоглолтууд эхэллээ
2026-03-28 12:001min

"Aurora" баг "The Mongolz"-ыг 2-0 харьцаатай хожиж, BLAST Open Rotterdam 2026 тэмцээний хагас шигшээд шалгарлаа. "Vitality" ба "NAVI" багууд мөн хагас шигшээд тоглоно.
BLAST Open Rotterdam 2026 тэмцээний шигшээ шатны тоглолтууд эхэллээ. Шигшээ шатны эхний тоглолтод “The Mongolz” ба “Aurora” багууд тоглож, “Aurora” баг 2-0 харьцаатайгаар ялалт байгуулан хагас шигшээд шалгарлаа. “The Mongolz” баг энэ удаагийн тэмцээнээ өндөрлүүлэв.
“Aurora” баг эхний замыг 13:6, хоёр дахь замыг 13:9 харьцаатайгаар хожсон байна. Хагас шигшээд “Aurora” баг “Vitality” багтай тоглоно. Тэмцээний A болон B хэсгийг тэргүүлсэн “Vitality” болон “NAVI” багууд хагас шигшээд өрсөлдөх эрхээ авсан бөгөөд “PARIVISION” болон “Team Falcons” багуудын аль нэг нь “NAVI” багтай хагас шигшээд өрсөлдөх боломжтой юм.
