Сүхбаатар аймагт ноолуурын дуудлага худалдаа зохион байгуулагдана

2026-03-28 12:301min
20260328-123018-file.jpeg
ХХААХҮЯ, Хөдөө аж ахуйн бирж хамтран 2026 онд Сүхбаатар аймагт ноолуурын дуудлага худалдаа зохион байгуулж, малчид ноолуураа шууд үйлдвэрүүдэд борлуулах боломжтой болно.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Хөдөө аж ахуйн бирж хамтран 2026 оны 3 дугаар сарын 29-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын спорт цогцолборт ноолуурын дуудлага худалдаа зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэхүү дуудлага худалдаа нь Зүүн аймгуудын малчдад ноолуураа дундын зуучлагчаар дамжуулалгүйгээр шууд ноолуурын үйлдвэрүүдэд борлуулах боломжийг олгох зорилготой юм.

Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн малчид ноолуураа ченжүүдэд өгөхгүйгээр уг спорт цогцолборт авчран шууд үйлдвэрүүдэд худалдах боломж бүрдэж байна.