Хөвсгөлд 9 га талбайг хамарсан ойн гал түймэр гарчээ
2026-03-28 10:001min

Хөвсгөл аймгийн Түнэл суманд гарсан ойн гал түймрийг Онцгой байдлын алба хаагчид гуравдугаар сарын 26-ны өдөр бүрэн унтраасан бөгөөд 9 га талбай шатжээ.
Хөвсгөл аймгийн Түнэл сумын Зуны гол багийн “Бага-Өлийн дэлэн” орчимд ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 2024 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн 19:00 цагт Онцгой байдлын газарт хүлээн авсан байна. Гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ахлуулсан Онцгой байдлын газрын алба хаагчид болон Түнэл сумын Мэргэжлийн ангийнхан шуурхай ажиллаж, гал түймрийг гуравдугаар сарын 25-ны 09:30 цагт цурамд оруулжээ. Түймрийг бүрэн унтраах ажиллагаа гуравдугаар сарын 26-ны 09:55 цагт дууссан байна. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 9 га талбай шатсан гэж мэдээлж байна.
