Турк опен 2026 тэмцээн Анталиад эхэлж, Монгол тамирчид мөнгөн медаль хүртэв
2026-03-27 17:301min

Анталия хотноо зохион байгуулагдаж буй "Турк опен 2026" таеквондогийн тэмцээнд Монголын паратаеквондочид мөнгөн медаль хүртлээ. Тэмцээн 67 орны 3,278 тамирчин оролцож байна.
Туркийн Анталия хотноо зохион байгуулагдаж буй “13 дахь удаагийн Турк опен 2026” тэмцээн өчигдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Тус тэмцээнийг Туркийн таеквондогийн холбоо зохион байгуулж байгаа бөгөөд паратаеквондогийн төрөлд Монголын Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав, МУГТ Г.Болор-Эрдэнэ нар мөнгөн медаль хүртсэн байна.
Тэмцээн таеквондогийн үндсэн дөрвөн төрлөөр явагдаж байгаа бөгөөд энэ сарын 31-нд өндөрлөх юм. Энэ удаагийн тэмцээнд нийт 67 орны 3,278 тамирчин оролцож байна.
