Монгол, Их Британи улс хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тохиролцов
2026-03-24 08:001min

Монгол болон Их Британи улс Улаанбаатар метроны төсөл, чухал ашигт малтмал зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тохиролцлоо.
Монгол Улс болон Их Британи улс Улаанбаатар хотын метроны төсөл, чухал ашигт малтмал зэрэг салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тохиролцлоо. Британи-Монголын улс төрийн яриа хэлэлцээг Их Британийн сайд Сийма Малхотра, Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин нар удирдан явуулсан юм.
Хэлэлцээний үеэр талууд олон улсын дүрэм журам, ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэн дээдлэхээ дахин баталгаажуулж, иргэний нийгэм, Улаанбаатар метроны төсөл, англи хэлний боловсрол, худалдаа, хөрөнгө оруулалт болон чухал ашигт малтмал зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцов.
Энэхүү хамтын ажиллагааны талаар Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Элчин Сайдын Яамнаас мэдээлэл өгсөн байна.
