Умард Солонгосын удирдагчийн охин танк жолооджээ

Пүрэв гарагт Пёняны ойролцоо зохион байгуулагдсан танк, явган цэргийн байлдааны сургуулилалтын үеэр Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны өсвөр насны охин танк жолоодсон талаар тус улсын төв хэвлэл мэдээлэв.
Ким Жү Эйг ойролцоогоор 13 настай бөгөөд Өмнөд Солонгосын тагнуулын албаныхны үзэж байгаагаар эцгийнхээ залгамжлагч болохоор бэлтгэгдэж байна.
Сүүлийн жилүүдэд тэрээр Ким Жон Уны хамт олон нийтийн томоохон арга хэмжээнд байнга оролцож, галт зэвсгийн ур чадвараа харуулж эхэлсэн.
Өнгөрсөн долоо хоногт аав, охин хоёр шинэ загварын гар буу туршиж, өнгөрсөн сарын сүүлээр буудлагын талбайд дурантай урт буугаар цэц мэргэнээ шалгасан байна.
Өчигдөр нийтлэгдсэн гэрэл зураг, дүрс бичлэгт Ким Жон Ун охиныхоо жолоодсон танкны дээр сууж явсныг харуулжээ.
