Банкны хэрэглээний зээл буурсан ч ББСБ-уудын зээл өсжээ

Монголбанк хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 45/55 хувь болгон өөрчилж, хэрэглээний зээлийг хумих бодлого хэрэгжүүлсэнээр банкуудын автомашины, цалингийн, тэтгэврийн зээл багассан байна.
Гэсэн хэдий ч Банк бус санхүүгийн байгууллагууд (ББСБ)-ын зээлийн нийт хэмжээ өссөөр байгаа бөгөөд тэд 55/45 гэсэн харьцааг мөрддөг байна. ББСБ-уудын зээлийн дундаж хүү нь банкуудынхаас өндөр буюу 3.5 хувьтай байна.
Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амарын хэлснээр, банкууд болон ББСБ-уудын хэрэглээний зээл олгохдоо мөрдөж буй өр, орлогын харьцаа арван нэгжээр ялгаатай байгаа нь ББСБ-уудыг дэмжиж байна гэжээ.
Үүний улмаас иргэд илүү хямд зээл авах боломж хязгаарлагдаж, өндөр хүүтэй зээл авах шаардлага үүссэн байна. Тэрбээр санхүүгийн зах зээлийг Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороо хоёр тусдаа удирдаж байгааг нэгтгэх шаардлагатайг онцолжээ.
Санхүүгийн зохицуулах хорооны мэдээлснээр, Монгол Улсад 575 ББСБ үйл ажиллагаа явуулж, зээлдэгчдийн тоо 2.6 саяд хүрч өмнөх оныхоос 43 хувиар өссөн байна. Мөн ББСБ-уудын цэвэр ашиг 2025 онд 946 тэрбум төгрөгт хүрч, хоёр дахин өссөн ажээ.
