Нийслэлд 80 ортой Хүүхдийн сэргээн засах төв ашиглалтад орох гэж байна

2026-03-20 18:301min
20260320-183014-file.jpeg
Сонгинохайрхан дүүрэгт баригдсан 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилгын ажил дуусаж, жилд 3200 хүүхэд хэвтэн эмчлүүлэх хүчин чадалтай болохоор бэлтгэл хангаж байна.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүүхдэд зориулсан сэргээн засах үйлчилгээг өргөжүүлэх зорилгоор 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилгын ажил дуусаж, комисс ажиллуулах бэлтгэл хангагдаж байна. Тус төв нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж, зоорьтой таван давхар, 48 метр урт, 16 метр өргөн хэмжээтэй барилга юм. Барилгын төлөвлөлтөд гадна автомашины зогсоол болон ногоон байгууламжийг багтаасан байна. Одоогийн байдлаар Нийслэлийн Хүүхдийн сэргээн засах төвд жилд ойролцоогоор 600 хүүхэд хэвтэн эмчлүүлдэг бол шинэ барилгын ашиглалтад орсноор жилд 3200 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлэх хүчин чадалтай болох юм. Барилгын ажлыг “Элбэггүн” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хариуцан ажиллаж байна.