Нийтийн тээврийн үйлчилгээний гомдол, саналд арга хэмжээ авлаа

Энэ долоо хоногт Нийтийн Тээврийн Бодлогын Газарт иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар танилцууллаа.
Тухайлбал, Хавдар судлалын эмнэлгийн зогсоолоос суух гэж хаалгыг нь хааж байсан үед жолооч нарын зөрчилд хариуцлага тооцсон байна. Явсан автобусны жолоочийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль, хойд хаалгаа хаалгүй явсан жолоочийг 25 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль, буудлаас өөр газарт зорчигчдыг буулгасан жолоочийг мөн 25 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуульд шийтгэсэн байна.
Мөн иргэдээс ирсэн мэдээллээр автобус дотор түрүүвчээ алдсан асуудлыг шийдвэрлэж, Ч:20А (Баянхошуу-34-р байр) чиглэлд явж байсан автобусны жолооч гарааш дотор гарсан галыг галын хор ашиглан унтрааж, олон хүний амь нас, эд хөрөнгийн эрсдэлээс сэргийлж, анхны тусламж үзүүлсэнд талархал илэрхийлжээ.
Нийтийн тээврийн автобусны үйлчилгээний талаар санал, хүсэлтээ 70044040 дугаарын утсаар болон https://ptd.ub.gov.mn/ цахим хуудаснаас илгээх боломжтойг тус газраас зөвлөж байна.
