“One Battle After Another” кино Оскарын 13 төрөлд нэр дэвшиж зургаан шагнал хүртэв

2026-03-16 15:021min
20260316-150247-file.jpeg
"One Battle After Another" кино Оскарын наадамд 13 төрөлд нэр дэвшиж зургаан төрөлд шагнал хүртсэн бөгөөд шилдэг найруулагч, туслах дүр, кино зохиол зэрэг төрөлд ялалт байгуулжээ.

Кино сонирхогчдын хүсэн хүлээдэг Оскарын наадам шилдэг бүтээлүүдээ тодрууллаа.

Нийт 13 төрөлд нэр дэвшсэн “One Battle After Another” кино зургаан төрөлд ялалт байгуулсан байна. Тодруулбал, Пол Томас Андерсон шилдэг найруулагчаар, Шон Пенн шилдэг эрэгтэй туслах дүрээр шалгарчээ.

Мөн тус кино шилдэг кино зохиол, шилдэг эвлүүлэгч, шилдэг дэлгэцийн бүтээл гэсэн номинациудад шагнал хүртсэн байна.

Энэ жилээс шинээр нэмж өгсөн шилдэг дүр сонголт номинацид “One Battle After Another” киноны дүр сонголтын найруулагч Кассандра Кулукундис анхны шагналыг хүртжээ.