О.Гүндэгмаа “Алдар” спорт хорооны анхны эмэгтэй хурандаа боллоо

2026-03-16 12:301min
20260316-123054-file.jpeg
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа "Алдар" спорт хорооны анхны эмэгтэй хурандаа цол хүртсэн тухай мэдээлэл.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа “Алдар” спорт хорооны анхны эмэгтэй хурандаа болжээ.

Монгол цэргийн өдрийг тохиолдуулан “Алдар” спорт хорооны тамирчин О.Гүндэгмаад хурандаа цол олгосон байна.

О.Гүндэгмаа нь хийн гар бууны 10 болон 25 метрийн дасгалд амжилттай оролцож, Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний хувийн болон багийн төрөлд хүрэл медаль хүртэж, 2008 оны Бээжингийн олимпоос мөнгөн медаль хүртсэн.

Олимпийн медаль хүртсэний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртсэн бөгөөд 2016 оны гуравдугаар сарын 18-нд дэд хурандаа цолтой болсон.

Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургуульд багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн О.Гүндэгмаа 1993 оноос буудлагын спортоор хичээллэж эхэлсэн.

Тэрбээр 1998 оноос Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны Их спортын техник хэрэгслийн албаны даргаар ажиллаж байна.

Мөн “Алдар” спорт хорооны үндэсний бөхийн дасгалжуулагчаар ажилладаг Монгол Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цол хүртсэн байна.