П.Наранбаяр сайд хувийн шалтгаанаар чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн
2026-03-16 13:011min

Боловсролын сайд П.Наранбаяр хувийн шалтгаанаар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн бөгөөд Засгийн газрын ээлжит бус хуралдаан цуцлагдсан байна.
Боловсролын сайд П.Наранбаяр хувийн шалтгаанаар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй гэдгээ онцолсон байна.
Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар П.Наранбаяр болон Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн чөлөөлөгдөх хүсэлт бүхий өргөдлийг хэлэлцэх тов байсан ч тодорхойгүй шалтгаанаар хуралдаан цуцлагдсан юм.
Хэрвээ П.Наранбаяр сайд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх бол түүний оронд ХҮН намаас шинэ сайд томилуулах эсэх асуудлыг намын зөвлөл хуралдаж шийдвэрлэхээр төлөвлөж байна.
