Архангайд ойн гал түймэр гарч, унтраах ажиллагаа явагдаж байна

2026-03-11 20:301min
20260311-203033-file.jpeg
Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур багийн "Хойд гол" орчимд ойн гал түймэр гарч, Онцгой байдлын алба хаагчид унтраах ажиллагааг эхлүүлжээ.

Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур багийн “Хойд гол” орчимд ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг Онцгой байдлын ерөнхий газар 2026 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 18:50 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Ихтамир сумын Мэргэжлийн ангийнхан болон “Хангай нурууны байгалийн цогцолборт газар”-ын хамгаалалтын захиргааны ажилтнууд хамтран гал түймрийг унтраах ажиллагааг явуулж байна.