Барс худалдааны төвийн хойно 778 машины зогсоол бүхий ногоон байгууламж барих төлөвлөгөө батлагдав
2026-03-11 21:301min

Барс худалдааны төвийн хойно 778 машины зогсоол бүхий ногоон байгууламж барих архитектур төлөвлөлтийг 2025 онд баталжээ. "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэг газар дээрээ барилгын ажил хийж байна.
Барс худалдааны төвийн хойно байрлах газар доор 778 машины зогсоол бүхий, дээр нь ногоон байгууламж барих архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилгын загвар зургийг 2025 онд батлуулжээ.
Энэхүү газрыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг эзэмшдэг бөгөөд тус нийгэмлэг өөрийн эзэмшлийн газар дээр барилгын ажил явуулж байна гэж Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэв.
Мөн “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, 109 автомашины багтаамжтай далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулсан байна.
