Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна

2026-03-11 08:301min
20260311-083015-file.jpeg
Монгол хэл бичгийн шалгалт 2024 оны дөрөвдүгээр сарын 9-10-нд явагдах бөгөөд бүртгэл гуравдугаар сарын 20-ны 18:00 цагт хаагдана.

Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох Монгол хэл бичгийн шалгалтыг 2024 оны дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулахаар товлолоо.

Шалгалт 12 дугаар ангийн сурагчдад дөрөвдүгээр сарын 9-ний 10:00-11:40 цагт, 11 дүгээр ангийн сурагчдад дөрөвдүгээр сарын 10-ны 10:00-11:40 цагт, 10 дугаар ангийн сурагчдад дөрөвдүгээр сарын 10-ны 14:00-15:40 цагт явагдана.

Шалгалтын бүртгэл үргэлжилж байгаа бөгөөд гуравдугаар сарын 20-ны 18:00 цагт хаагдах юм.