Монголын паралимпийн цанын баг Итали улсад өрсөлдөж байна
2026-03-11 10:001min

Итали улсад болж буй өвлийн XIV паралимпын наадамд Монголын цанын гурван тамирчин оролцож, спринт төрөлд 16, 22 дугаар байрт орсон байна.
Итали улсын Милан, Кортина хотод өвлийн XIV паралимпын наадам 2024 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн наадамд 55 орны 611 тамирчин 79 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм.
Монгол улсаас цанын төрлөөр Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондог, Д.Очирсүхийн удирдлага дор гурван тамирчин оролцож байна. Өчигдөр болсон гүйлтийн цанын цуваатай спринт (1.5 км) төрөлд 30 цаначин уралдахад Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Ганболд 2:44.63 минутын амжилтаар 16 дугаар байрт, Ц.Дашдорж 2:51.71 минутын амжилтаар 22 дугаар байрт орсон байна.
Тэд өнөөдөр 10 км-ын зайд өрсөлдөх бөгөөд нөгөөдөр уулын цанын төрөлд Б.Цэрэнпунцаг оролцохоор төлөвлөгдсөн байна.
