The MongolZ баг ESL Pro League 23 тэмцээний хоёрдугаар шатны тоглолтоо эхлүүлнэ

2026-03-06 18:001min
20260306-180027-file.jpeg
“ESL Pro League Season 23” тэмцээний хоёрдугаар шатны тоглолтууд эхэлж, Монголын “The MongolZ” баг “Pain” багтай хэсгийн эхний тоглолтоо хийхээр боллоо. Тэмцээнд нийт 24 баг оролцож байна.

“ESL Pro League Season 23” тэмцээний нэгдүгээр шатны тоглолтууд өндөрлөж, хоёрдугаар шатны тоглолтууд өнөөдөр эхлэх гэж байна. Уг тэмцээнд Монголын “The MongolZ” баг урилгаар оролцож байгаа бөгөөд хэсгийн эхний тоглолтоо “Pain” багтай хийхээр тогтсон байна.

“The MongolZ” болон “Pain” багууд өмнө нь нийт 19 удаа таарч тоглосноос 12 удаад “The MongolZ” баг ялалт байгуулжээ. Энэ нь тус тоглолтод “The MongolZ” багийн ялалтын магадлал ойролцоогоор 63 хувьтай байгааг харуулж байна.

“ESL Pro League Season 23” тэмцээний нийт шагналын сан 1 сая ам.доллар бөгөөд нийт 24 баг оролцож байна. Эхний шатанд 16 баг өрсөлдөж, шилдэг найман баг хоёрдугаар шат руу шалгарсан юм. Хоёрдугаар шатанд эдгээр найман баг дээр чансаагаар өндөр найман баг урилгаар оролцож, BO3 форматаар өрсөлдөх юм.

Хоёрдугаар шатны эхний өдрийн тоглолтууд:
– Natus Vincere vs Monte
– Team Spirit vs 3DMAX
– G2 vs FaZe Clan
– MOUZ vs HEROIC
– FURIA vs B8
– The MongolZ vs paiN Gaming

Мөн энэхүү тэмцээнд дэлхийн чансааны тэргүүлэгч “Team Vitality” баг оролцохгүй байгаа аж.