Богдхан уулын Хүүшийн аманд саатсан бугын сүргийг уулын бүс рүү буцаан туужээ

2026-03-06 19:001min
20260306-190026-file.jpeg
Богдхан уулын Хүүшийн аманд саатсан бугын сүргийг байгаль хамгаалагчид уулын бүс рүү буцаан тууж, зэрлэг амьтанд хүнээс хоол өгөхгүй байхыг зөвлөжээ.

Богдхан уулын Хүүшийн аманд хэд хоног саатсан бугын сүргийг уулын бүс рүү буцаан тууж гаргалаа.

Хүүшийн аманд сүүлийн өдрүүдэд буга орж ирсэн нь орон нутгийн иргэдийн анхаарлыг татсан юм. Байгаль хамгаалагчид амьтдын аюулгүй байдлыг хангах, хүн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс холдуулах зорилгоор зохион байгуулалттай арга хэмжээ авч, бугын сүргийг байгалийн жам ёсны амьдрах орчин руу нь буцаасан байна.

Мэргэжлийн байгууллагын зүгээс зэрлэг амьтдад гар дээрээс хоол өгөхгүй байх, хэт ойртож үргээхгүй байхыг зөвлөж байна. Учир нь зэрлэг амьтанд хүнээс хоол өгөх нь тухайн амьтны байгалийн зан төлөвт сөргөөр нөлөөлж, хүнээс хамааралтай болгох бөгөөд энэ нь амьтны амь насанд эрсдэл учруулах эрсдэлтэй гэж анхаарууллаа.