Сонгинохайрхан дүүргийн татварын албаны албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлэв

2026-03-06 17:301min
20260306-173034-file.jpeg
Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашиглаж тээврийн хэрэгслийн албан татварыг бууруулсан хэрэгт холбогдож, шүүхээр хэлэлцэхээр болжээ.

Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн дарга асан В.Мөнхбаатар болон татварын байцаагч Г.Мөнхбаяр, Б.Батнуур нар албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрсдийн болон бусдын тээврийн хэрэгслийн албан татварын хэмжээг бууруулан бүртгэл үүсгэж, давуу байдал бий болгосныг Авлигатай тэмцэх газар шалгалтаар тогтоожээ.

Тэдний үйлдлээр олон тээврийн хэрэгслийн албан татварыг бууруулснаас улсын төсөвт орох ёстой мөнгө төвлөрөөгүй байна.

Прокурорын байгууллагаас тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1.2 дугаар зүйлийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэх заалтаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

Хэргийг Сонгинохайрхан дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүх ирэх долоо хоногт хэлэлцэхээр товлогдсон байна.