Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл 2026 оны төлөвлөгөөг хэлэлцэв
2026-03-06 16:301min

Монгол Улсын Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл 2025 оны ажлын тайланг дүгнэж, 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Хүүхдийн зуслангийн газрыг татвараас чөлөөлөх болон нийгмийн хариуцлагын хүрээнд татварын хөнгөлөлт үзүүлэх асуудлыг хэлэлцэв.
Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл өчигдөр энэ оны анхдугаар хуралдаанаа хийж, зөвлөлийн 2025 оны ажлын тайлан болон 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэв.
Хуралдааны үеэр хүүхдийн зуслангийн газрыг татварын төлбөрөөс чөлөөлөх, мөн хүүхдийн зуслангийн хагас хувьсах зардлыг төрөөс олгох асуудлыг судлан шийдвэрлэхээр тогтсон байна.
Түүнчлэн, аж ахуй нэгж, байгууллагуудын нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн сайн сайхны төлөө хийсэн бүтээн байгуулалтын ажлыг нэг хувь хүртэл татвараас чөлөөлөх хуулийн зохицуулалтад хамруулах шийдвэр гаргажээ.
