Ш.Алтантуяагийн амиа алдсан хэргээр С.Шаарийбуу Ерөнхий сайдтай уулзана

2026-03-06 10:301min
20260306-103023-file.jpeg
Малайзад амиа алдсан Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу 20 жил үргэлжилж буй хэргийг шийдвэрлэхээр Ерөнхий сайдтай уулзахаар болжээ.

Малайзад 2006 оны 10 дугаар сард Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан хэрэг гарсан.

Уг хэргийн захиалагч нь тухайн үеийн Малайзын Ерөнхий сайд асан Разак Багинда гэж гүйцэтгэгч цагдаа нар шүүхэд мэдүүлсэн байдаг.

Хэрэг гарснаас хойш 20 жил өнгөрсөн ч шүүх хурал одоо болтол дуусаагүй байна.

Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу Разак Багиндагийн эсрэг нийт 21 удаа шүүхэд хандсан бөгөөд давж заалдах шатны шүүх Малайзын Засгийн газрыг буруугүй гэж үзэн, нөхөн төлбөрийг 5 сая ринггитээс 1.4 сая ринггит болгон бууруулсан шийдвэр гаргасан юм.

Шүүхийн шийдвэрийн дараа Ш.Алтантуяа агсны гэр бүл Малайзын Дээд шүүхэд дахин гомдол гаргахаа мэдэгдсэн байна.

Түүнчлэн, 2026 оны 3 дугаар сарын 6-ны өдөр С.Шаарийбуу Ерөнхий сайдтай уулзахаар товложээ.