Ш.Энхийн-Од Америкийн оюутны лигт 1000 дахь гоолоо орууллаа

Ш.Энхийн-Од Америкийн оюутны лигийн сүүлийн улиралдаа 1000 дахь гоолоо орууллаа. Энэ амжилт нь NBA-ын драфтад нэрээ өгөхөд чухал нөлөөтэй гэж үзэж байна.
Өчигдөр тэрээр South Carolina их сургуулийн шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглож, Tennessee Volunteers багийг талбайдаа хүлээн авч, их сургуулийнхаа талбайд тоглосон сүүлийн тоглолтоо хийлээ.
Тэрбээр 2 метр 6 см өндөртэй, талбай харах чадвар болон оновчтой дамжуулалтаараа ялгардаг бөгөөд Америкийн оюутны лиг буюу NCAA-д тоглосон анхны монгол тоглогч юм. Коллежийн карьертаа 2022-2023 онд Dayton Flyers, 2023-2024 онд San Francisco Dons, 2024-2025 онд Utah Utes, 2025-2026 онд South Carolina сургуулийн багт тоглосон.
Их, дээд сургуулиа төгсөж байгаа Ш.Энхийн-Од NBA-ын драфтад нэрээ өгөхөөр төлөвлөж байна.
Америкийн оюутны лигт 1100 гаруй их, дээд сургууль, 500 мянга гаруй тамирчин гишүүнчлэлтэй бөгөөд Ш.Энхийн-Одын өрсөлддөг Division 1-д жил бүр 300 гаруй их, дээд сургуулийн 4500 гаруй тамирчин өрсөлддөг байна. Тэдгээрийн зөвхөн арван хувь нь карьертаа 1000+ оноо авдаг бөгөөд NBA-д хүрдэг нь ердөө нэг хувь юм.
Монгол тамирчин дэлхийн хамгийн өрсөлдөөнтэй коллежийн лигт ийм амжилт гаргаснаар Монголын сагсан бөмбөгийн түүхэнд шинэ хуудас нээжээ.
