Япон Улсын Цог Жавхлант Эзэн хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүлээн авалт боллоо

Япон Улсын Цог Жавхлант Эзэн хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүлээн авалтыг Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам өчигдөр зохион байгууллаа.
Хүлээн авалтад Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тэргүүтэй төр, нийгмийн өндөр албан тушаалтнууд болон бусад хүндтэй зочид оролцов.
Дуучин Д.Оюунтүлхүүр болон Ю.Окүяма нар хоёр орны төрийн дууллыг дуулсны дараа Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлэв.
Элчин сайд М.Игавахара өнгөрсөн оны долдугаар сард Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан болон Эрхэм дээд Хатны Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь хоёр орны харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэж тэмдэглэв.
Тэрбээр ирэх 2027 онд тохиох Япон, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг угтан хоёр орны найрамдалт харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн 2026 оны хоёрдугаар сард Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон Улсад айлчилж, Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн талаар санал солилцсон талаар дурдав.
Энэхүү нисэх буудлын өргөтгөл нь Монголын агаарын сүлжээний холболтыг сайжруулж, эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх чухал төсөл болохыг онцлов.
Япон Улсын Засгийн газар уг төслийг хэрэгжүүлэхэд цаашид идэвхтэй хамтран ажиллах болно гэдгийг Элчин сайд хэлэв.
Шадар сайд Х.Ганхуяг мэндчилгээ дэвшүүлсний дараа “Кагамибираки” буюу япон сакэ задлах ёслол боллоо.
