Монголд криптовалют нэвтрүүлэх талаар Эпштэйн ямар зөвлөгөө өгсөн бэ?
2026-03-05 14:412min

Эх сурвалжуудад тэмдэглэснээр, 2015 оны аравдугаар сард “Либерти Партнерс” компанийн захирал Ч.Ганбат Монгол Улсад биткойн болон криптовалют нэвтрүүлэх боломжийн талаар Жеффри Эпштэйнтэй зөвлөлдөж байжээ.
Жеффри Эпштэйн үүний хариуд криптовалютыг Монголд хэрэгжүүлэх нь дараах гурван үндсэн давуу тал, боломжийг олгоно гэж зөвлөсөн байна:
- Технологийн салбарт нэвтрэх: Энэ нь Монгол Улсыг дэлхийн технологийн салбарт идэвхтэй оролцох боломжийг бүрдүүлнэ.
- Шинэ банкны платформ: Шинэ төрлийн банкны платформ бий болгосноор гүйлгээ, шилжүүлэг хийх зардлыг маш бага түвшинд хүргэх боломжтой.
- Хөрөнгө оруулагчдыг татах: Технологийн салбарын баячууд Монгол Улсыг сонирхож, тэнд очиж судлах, суралцах хүсэлтэй болно.
Тэрбээр криптовалютыг хөрөнгө оруулагчид сонирхож эхэлсэн ч энэ нь “бодит валют биш” бөгөөд төрийн оролцоо байхгүй тул татваргүй байдаг онцлогтойг тайлбарлаж байжээ
