Засгийн газар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц арга хэмжээг орон даяар хэрэгжүүлэхээр боллоо
2026-03-05 12:001min

Засгийн газраас ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний санаачилгыг орон даяар хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, 5000 өрхийг хамруулахаар төлөвлөжээ.
Засгийн газраас орон даяар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэр гаргалаа. Энэ арга хэмжээ нь ядуурлын түвшин өндөр байгаа хөдөө орон нутгийн аймаг, сумдын Засаг дарга нарт үүрэг өгч, ядуурлаас гарахад чиглэсэн юм.
“Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ядуурлаас гаргах үндэсний санаачилга” нэртэй энэхүү арга хэмжээ нь ядуурлын түвшингээс доогуур орлоготой өрх, иргэдийн амжиргааны нөхцөл байдал, боломжид тохирсон ажилгүйдлийг бууруулахад чиглэнэ.
Тус санаачилгын хүрээнд нийт 5000 өрхийг хамруулан амьжиргааг дэмжих цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
