Төрийн нууцын тухай хуулийн шинэчлэлийг УИХ-д өргөн барина

2026-03-05 09:301min
20260305-093021-file.jpeg
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр төрийн нууцын талаарх хуулийг шинэчилж, авлига, албан тушаалын гэмт хэрэгт нөлөөлдөг нууцын халхавчийг арилгахыг зорьж байгаагаа мэдэгдлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр авлига, албан тушаалын гэмт хэргүүд нууцын халхавчаар үйлдэгддэг явдлыг таслан зогсоохыг зорьж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр иргэдийн мэдэх, хяналт тавих эрхийг хязгаарладаг байсан практикийг өөрчлөхөөр ажиллаж байгаа бөгөөд энэ хавар нийтийн болон хувийн эрх зүйн чиглэлээр УИХ-д 15 хуулийн төсөл өргөн барихаар төлөвлөжээ. Төрийн нууцын тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, УИХ-д өргөн барих шийдвэр гаргасан байна. Төрийн нууцыг Засгийн газар бус, УИХ-ын баталсан жагсаалтаар тогтоох бөгөөд албаны нууцын ойлголтыг бүрмөсөн хална гэж сайд онцолсон.