Бурхан Халдун уулын овооны өргөлөөс үүссэн бохирдлыг цэвэрлэв
2026-03-05 11:001min

Бурхан Халдун уулын овоонд өргөсөн өргөл хэтэрч орчны бохирдол үүссэн тул хамгаалалтын албаныхан цэвэрлэгээ хийж, иргэдэд хэвийн боов өргөхгүй байхыг анхаарууллаа.
Бурхан Халдун уулын овоонд иргэдийн өргөсөн өргөл хэтэрч, орчны бохирдол үүссэн байна. Дархан цаазат газрын хамгаалалтын албаныхан овоог цэвэрлэж, хогийг Төв аймгийн Мөнгөнморьт сумын хогийн цэгт хаяжээ. Байгаль хамгаалагчид иргэдэд их шүтээн ууланд залбирахдаа хэвийн боов болон бусад зүйлсийг өргөхгүй байхыг анхааруулж байна. Учир нь Бурхан Халдун ууланд амьдардаг амьтад хүйтэн сэрүүнд хоол хүнсээр ховор тэжээгддэг бөгөөд бохирдсон хүнсийг иддэггүй гэдгийг онцолжээ.
