Вакцины эсэргүүцлийг тараасан иргэдийг Тагнуулын байгууллагад шалгуулахаар ханджээ
2026-03-03 19:301min

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин вакцины эсрэг худал мэдээлэл тараасан иргэдийг Тагнуулын байгууллагад шалгуулах талаар мэдэгдэв.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Амартүвшин вакцины эсрэг баталгаагүй мэдээлэл тарааж буй иргэдийг Тагнуулын байгууллагад шалгуулахаар хандсан талаар мэдээлэв.
Тэрбээр папилома вакциныг эсэргүүцэж, худал мэдээлэл түгээж буй хүмүүсийн үйлдлийн сөрөг нөлөөг онцолж, жил бүр 160 гаруй эмэгтэй энэ хавдраар нас барж байгааг дурдав.
Мөн сошиал болон цахим орчинд 80, 90 мянган дагагчтай хүмүүс вакцин нь үргүйдэл, үхэл үүсгэдэг гэх мэт баталгаагүй мэдээлэл тарааж байгааг онцолсон байна.
А.Амартүвшин вакцины үр нөлөөг дэлхийн тэргүүлэх эрдэмтэд баталсан гэдгийг тэмдэглэжээ.
