“Ногоон автобусны хэрэг”-ийн шүүх хурал ирэх сарын 26-нд товлогдлоо

2026-02-25 13:001min
20260225-130048-file.jpeg
“Ногоон автобусны хэрэг”-ийн эрүүгийн хэргийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хурал ирэх сарын 26-нд хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр товлосон байна.

“Ногоон автобусны хэрэг” хэмээх эрүүгийн хэргийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хурал энэ сарын 26-нд хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр товлосон байна. Уг хэрэг нь 2022 онд Улаанбаатар хотын нийтийн тээврийн паркийг шинэчлэх үеэр илэрч, Ж.Сүхбаатар, С.Жавхлантбаатар, Д.Мөнх-Эрдэнэ, А.Ганхуяг зэрэг албан тушаалтнууд болон БНСУ-ын иргэд холбогдсон юм. Анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар болон хотын даргын зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнийг цагаатгасан бол “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуягт зургаан жил, С.Жавхлантбаатарт гурван жил хорих ял оноосон байна. Нийслэлийн давж заалдах шатны шүүх А.Ганхуягт холбогдох залилах гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон юм.