2026 оны “Оюутан цэрэг” хөтөлбөрт бүртгэл эхэлнэ

2026-02-25 09:001min
20260225-090028-file.jpeg
2026 оны "Оюутан цэрэг" хөтөлбөрт бүртгэл 3 дугаар сарын 1-ээс 10-ны хооронд E-Mongolia системээр явагдана. Хөтөлбөрт I, II, III дамжааны оюутнууд хамрагдах боломжтой болсон.

2026 оны “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутан суралцагчдын бүртгэл 3 дугаар сарын 1-ний өдрийн 00:00 цагаас 3 дугаар сарын 10-ны өдрийн 23:59 цаг хүртэл үргэлжилнэ. Бүртгэл нь төрийн мэдээллийн нэгдсэн систем /E-Mongolia/-ээр явагдана.

Энэ хөтөлбөрт зөвхөн I дамжааны оюутнууд хамрагддаг байсан бол 2025 онд Батлан хамгаалах яамнаас журамд өөрчлөлт оруулснаар II болон III дамжааны оюутнууд ч хамрагдах боломжтой болсон.

Сургалтад бүртгүүлэх оюутан, суралцагч нь дараах шаардлагыг хангасан байх ёстой: магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын байгууллагын I, II, III дамжаанд эсхүл мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад суралцаж байх; тухайн жилийн зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх; эрүүл мэндийн даатгалын шимтгэл сүүлийн нэг жил төлсөн байх; тухайн хичээлийн жилийн нэгдүгээр улирлын сурлагын голч дүн 2.8 ба түүнээс дээш байх.

Энэхүү мэдээллийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.