2026 оны хоёрдугаар сарын 28-ны бямба гарагт ажлын өдөр болно

2026-02-24 13:001min
20260224-130053-file.jpeg
Засгийн газраас цагаан сарын битүүнтэй холбоотойгоор 2026 оны хоёрдугаар сарын 28-ны бямба гарагийг ажлын өдөр болгон шилжүүлжээ.

2026 оны хоёрдугаар сарын 28-ны бямба гарагт бүх нийтээр ажлын өдөр болгон ажиллана. Энэ шийдвэрийг Засгийн газар гаргасан бөгөөд үүний шалтгаан нь цагаан сарын битүүн өдөр мягмар гарагт тохиож байгаатай холбоотой юм. Ингэснээр 2026 оны хоёрдугаар сарын 17-ны ажлын өдрийг хоёрдугаар сарын 28-ны амралтын өдөрт шилжүүлсэн байна.