2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу сурагчдын хаврын амралт дөрөвдүгээр сард эхэлнэ
2026-02-24 08:301min

2025-2026 оны хичээлийн жилд сурагчдын II улирлын амралт дөрөвдүгээр сарын 6-наас 10-ны өдрүүдэд үргэлжлэхээр батлагдлаа.
Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл, аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулиудад баталжээ.
Энэхүү бүтцийн дагуу I-V ангийн сурагчид 34 долоо хоног, VI-IX ангийн сурагчид 35 долоо хоног, X-XII ангийн сурагчид 36 долоо хоног хичээллэхээр тогтсон байна.
Сурагчдын II улирлын бие даалтын 7 хоног 2026 оны гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 3-ны өдрүүдэд үргэлжилнэ.
II улирлын амралт дөрөвдүгээр сарын 6-наас эхэлж, дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг дуустал үргэлжлэхээр төлөвлөгдсөн байна.
