“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд тараана

2026-02-22 17:001min
20260222-170043-file.jpeg
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 65.55 төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэж, нийт 3.5 сая хувьцаа эзэмшигч иргэнд 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараахаар шийдвэр гаргалаа.

Компанийн 2025 оны цэвэр ашиг 1.1 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд үүнээс нэгж хувьцаанд 65.55 төгрөг ногдохоор тооцоолсон байна. Нийт 786.6 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд тараахаас Монгол Улсын 3.5 сая хувьцаа эзэмшигч иргэнд 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгох юм.

Жишээ нь, 1072 хувьцаатай иргэн 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны дотор татварын дараах 63,242 төгрөгийн ногдол ашгийг хүлээн авах боломжтой.

Ногдол ашиг олгох ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах бөгөөд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах үүргийг компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчид даалгасан байна.