Их Британид Монголчууд XVII жарны Гал морь жилийн Сар шинийн золголтоо хийв
2026-02-21 11:301min

Монгол Улсын Элчин сайдын яам 2024 оны 2 дугаар сарын 18-нд Их Британид XVII жарны Гал морь жилийн Сар шинийн золголтыг зохион байгуулж, оролцогчдод сайн сайхны ерөөл дэвшүүллээ.
Монгол Улсын Элчин сайдын яам 2024 оны 2 дугаар сарын 18-нд буюу Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морь жилийн Сар шинийн золголтыг зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Монгол Улсаас Их Британид суугаа Элчин сайд Б.Энхсүх, Наро Банчэн гэгээнтэн, Элчин сайдын яамны хамт олон болон тус улсад ажиллаж, суралцаж буй Монголчууд, хамтран ажилладаг байгууллагын төлөөлөл оролцсон юм.
Золголтод оролцогчдод ирж буй Гал морин жилд аз жаргал, олз омог арвин, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхыг ерөөв.
