Зах, худалдааны төвүүд сар шинийн баярын дараа ажиллаж эхэлнэ

2026-02-20 18:301min
20260220-183044-file.jpeg
Сар шинийн баярын өдрүүдэд амарсан зах, худалдааны төвүүд маргаашнаас эхлэн ажиллаж эхэлнэ. Зарим худалдааны төвүүд хоёрдугаар сарын сүүлчээр ажиллах юм.

Сар шинийн баярын өдрүүдэд зах, худалдааны төвүүд амарч байсан ч маргаашнаас эхлэн ажиллах юм.

Тодруулбал, 100 айл барилгын материалын дэлгүүр, Алтжин бөмбөгөр худалдааны төв, Максмолл худалдааны төв, 1000 нэр худалдааны төв, Билэг их дэлгүүр маргаашнаас ажиллах аж.

Харин Хархорин худалдааны төв хоёрдугаар сарын 24-нөөс, Наран туул худалдааны төв хоёрдугаар сарын 25-наас, Шонхор зах хоёрдугаар сарын 23-наас тус тус ажиллаж эхлэхээр төлөвлөжээ.