Монгол орны цаг агаарын төлөв: Цас орж, хүйтэн эрч суларна

2026-02-18 18:011min
20260218-180105-file.jpeg
Монгол орны ихэнх нутгаар 19-20-нд цас орж, цасан шуурга шуурна. Хүйтний эрч суларч, зарим нутгаар шөнөдөө -30 градус хүрэх хүйтэн байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй, цас орохгүй байна. Салхи баруунаас 2-7 м/с, хүйтний температур -7…-9 градус байна.

Маргааш буюу хоёрдугаар сарын 19-нд Монгол-Алтай, Увс нуур орчмоор ялимгүй цас орж, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд тал, хээрийн нутгаар, 19-нд Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -17…-22 градус байна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -10…-15 градус байна.

Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан байна. Говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -12…-17 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан байна. Бусад нутгаар шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -3…-8 градус хүйтэн байна.

20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.