2026 оны хоёрдугаар сарын 10-ны байдлаар Монгол Улсад ирсэн жуулчдын тоо 60,638-д хүрэв
2026-02-18 17:001min

2026 оны хоёрдугаар сарын 10-ны байдлаар Монгол Улсад нийт 60,638 жуулчин ирсэн бөгөөд хөрш орнууд болон Зүүн Азийн зах зээл тэргүүлж байна. Европ, Америк тивээс ирэх жуулчдын тоо тогтвортой нэмэгдэж байна.
2026 оны хоёрдугаар сарын 10-ны байдлаар Монгол Улсад нийт 60,638 жуулчин ирсэн байна. Жуулчдын улсаар авч үзвэл хөрш орнууд болон Зүүн Азийн зах зээлүүд тэргүүлж байгаа бөгөөд Европ болон Америк тивээс ирэх жуулчдын тоо тогтвортой нэмэгдэж байгааг Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас мэдээллээ.
Хоёрдугаар сард ирсэн жуулчдын тоо улс орон бүрээр:
– ОХУ: 7,840
– БНХАУ: 4,431
– БНСУ: 1,297
– Япон: 476
– АНУ: 145
– Герман: 138
– Франц: 71
– Австрали: 34
Өнгөрсөн сард буюу нэгдүгээр сарын 26-ны байдлаар Монгол Улсад ирсэн жуулчдын тоо 41,560-д хүрсэн байна.
