Монгол Улсын удирдлагууд ахмад настнуудтай уулзаж хүндэтгэл үзүүлэв
2026-02-18 11:301min

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд Төрийн ордонд ахмад настнуудтай уулзаж, салбарын манлайлал болсон ахмадуудад хүндэтгэл үзүүлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал, Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар нар Төрийн ордны хүндэтгэлийн өргөөнд ахмад настнуудтай уулзлаа.
Уулзалтад аж үйлдвэр, батлан хамгаалах, боловсрол, соёл урлаг, эрүүл мэндийн салбарын манлайлал болсон А.Цэрэв, Л.Адъяа, Ш.Гунгаадорж, А.Дулмаа, Ж.Хайдав, Н.Алиасүрэн, Ц.Дашдорж, Д.Должин, Ш.Дэлгэржаргал нарын ахмадуудад Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд хүндэтгэл үзүүлэв.
