Төрийн албан тушаалтан тендерийн хахууль өгсөн хэргээр шүүхэд шилжлээ

Төрийн байгууллагад эрх бүхий албан тушаал хашдаг З.Б нь өөрийн компанийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулах нөхцөлтэйгээр орон нутгийн зам өргөтгөх, шинэчлэх гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах тендерт нэгэн компанийг шалгаруулжээ. Тэрээр тендерийн Үнэлгээний хорооны даргад 3 сая төгрөг бэлнээр өгч, мөн 60 сая төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг тухайн хүний хамаарал бүхий этгээдийн нэр дээр шилжүүлэн өгсөн байна.
Мөн З.Б нь хилийн хоригоо түр цуцлуулах зорилгоор өөр нэг албан тушаалтанд хахууль өгч, хариуд нь хил хамгаалах байгууллагад “Хилийн хориг түр цуцлуулах тухай” албан бичиг хүргүүлсэн байна. Эдгээр хэрэгт холбогдуулан прокурор З.Б-д Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хахууль өгөх гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.
