2026 оны нэгдүгээр сард цагдаагийн байгууллага 45,800 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ

Цагдаагийн байгууллагаас 2026 оны нэгдүгээр сард нийт 45,800 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Тус хугацаанд 582 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
Эдгээр хэргүүдээс хүний амьд явах эрхийн эсрэг 5, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 225, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 20, өмчлөх эрхийн эсрэг 221, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 11, хүрээлэн байгаа орчны эсрэг 10, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 79, бусад 11 хэрэг тус тус бүртгэгджээ.
Мөн зөрчлийн шинжтэй 164,532 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 164,781 зөрчлийг шийдвэрлэсэн байна. Үүний дотор 163,565 зөрчлийг цагдаагийн алба хаагч нар шийдвэрлэж, 1,216 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлжээ.
Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2,930, танхайрах 34, хүний биед халдах 231, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 368, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 159,316, бусад 1,902 зөрчлийг тус тус шийдвэрлэсэн байна.
Хүүхдийн эрхийг зөрчсөн 55 иргэнд 16 сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдсэн 289 иргэнийг шүүхэд 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлэн шийдвэрлүүлжээ.
