Дотоод хэргийн их сургуулийн сонсогчид нийтийн тээврийн автобусанд орхисон нөүтбүүкийг жолоочид хүлээлгэн өгчээ

2026-02-09 20:001min
20260209-200026-file.jpeg
Дотоод хэргийн их сургуулийн дөрвөн сонсогч нийтийн тээврийн автобусанд орхисон цүнхтэй нөүтбүүкийг олж, жолоочид хүлээлгэн өгсөн талаар цахим орчинд талархлын бичлэг цацагдсан байна.

Дотоод хэргийн их сургуулийн дөрвөн сонсогч өчигдөр нийтийн тээврийн автобусанд орхигдсон цүнхтэй нөүтбүүкийг олж, жолоочид хүлээлгэн өгсөн байна. Энэхүү үйл явдалтай холбогдуулан өнөөдөр цахим орчинд иргэний талархлын бичлэг цацагджээ.

Сонсогчид нь Дотоод хэргийн их сургуулийн харьяа Ахлагч мэргэжил, боловсролын сургуулийн Цагдаа мэргэжил олгох 2106-р дамжааны суралцагчид юм. Тэд гэртээ харихаар автобусанд суух үедээ иргэний үлдээсэн цүнхтэй нөүтбүүкийг олж, сонсогч А.Галбадрах жолоочид хүлээлгэн өгсөн байна.

Сонсогч нар иргэн хүний үүргээ биелүүлсэн бөгөөд бусдад ч мөн хүмүүсийн алдсан, гээсэн зүйлсийг олсон тохиолдолд хариуцаж буй хүнд болон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөхийг уриалжээ.