“Hobby Ace” клубийн хоёр тоглогч Сингапурын “JRT” багт тоглоно
2026-02-07 10:301min

Монголын "Hobby Ace" клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын "JRT" багийн бүрэлдэхүүнд орж "Challenger Cup - Women's Open" тэмцээнд оролцоно.
Сингапурын хамгийн том волейболын клуб болох “JRT” баг “Challenger Cup – Women’s Open” тэмцээнд оролцох бүрэлдэхүүндээ Монголын хоёр тоглогчийг нэмсэн байна.
Монголын волейболын дээд лигийн “Hobby Ace” клубийн тоглогч П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын багт легионер тоглогчоор оролцохоор болжээ.
Энэ жил “Hobby Ace” баг Монголын волейболын дээд лигт мөнгөн медаль хүртсэн бөгөөд улирлын турш 13 хожил, 8 ялагдалтайгаар гуравдугаарт бичигдсэн байна.
Тэд хагас шигшээд “Хөвсгөл Рашаант Долоон Од” клубийг 3:1-ээр хожсон ч шигшээд “Минтонетт Говь” багт 2:3-аар дийлдсэн ажээ.
