С.Оюун Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших шаардлага хангахгүй

2026-02-07 10:001min
20260207-100032-file.jpeg
ИЗНН-ын дарга Б.Батбаатар С.Оюунд Ерөнхийлөгчид нэр дэвших санал тавьсан ч хуульд заасан шаардлагыг С.Оюун хангахгүй байна. Тэрээр сүүлийн таван жил гадаадад амьдарчээ.

ИЗНН-ын дарга Б.Батбаатар УИХ-ын гишүүн асан С.Оюунд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших санал тавьсан тухай мэдээлэл гарсан ч тэрээр өөрөө нэр дэвшихгүй, эмэгтэй нэр дэвшигчийг дэмжихээ илэрхийлжээ.

Монгол Улсын Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчийн тодорхой шалгуур заасан бөгөөд С.Оюун эдгээр шаардлагыг хангахгүй байна. Тухайлбал, нэр дэвшигч нь 50 нас хүрсэн, Монгол Улсын уугуул иргэн байх, сүүлийн таван жилд эх орондоо байнга оршин суусан байх ёстой.

С.Оюун сүүлийн жилүүдэд гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа тул энэ шаардлагыг хангахгүй гэж хуульд заасан байна.

Мөн нэр дэвшигч нь банк, татварын өргүй байх, компанийн хувьцаа эзэмшигч бол тухайн компани нь албан татварын өргүй байх зэрэг санхүүгийн шаардлагыг биелүүлэх ёстой.

Эдгээр хууль, шаардлагын дагуу С.Оюун Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй бөгөөд ИЗНН-ын дарга Б.Батбаатар энэ талаар мэдлэггүй эсвэл намынхаа нэр дэвшигчийг тодруулахад хүндрэлтэй байж болзошгүй юм.