Тээврийн цагдаагийн алба өдөрт 20-30 жолооч ослын газрыг орхиж байгааг мэдээлэв
2026-02-06 21:001min

Тээврийн цагдаагийн алба хоёрдугаар сарын 5-нд 463 ослын дуудлага хүлээн авч, 27 жолооч ослын газрыг орхисон гэж мэдээлэв. Зарим жолоочид жолоодох эрхийг нь хассан байна.
Тээврийн цагдаагийн алба хоёрдугаар сарын 5-нд 463 зам тээврийн ослын дуудлага хүлээн авсан байна. Эдгээрээс 27 жолооч ослын газрыг орхиж явсан тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 12 жолоочид зөрчлийн тухай хуулийн дагуу жолоодох эрхийг нэг жилээр хассан байна. Үлдсэн жолооч нарт зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа аж. Хэргийн газрыг орхисон жолооч нарын тайлбарласнаар, зарим нь өмнө нь тээврийн хэрэгслээ мөргүүлсэн эсвэл халтирч мөргөсөн, автомашинд сэв суугаагүй гэх шалтгаантай гэжээ. Ерөнхийдөө өдөрт 20-30 жолооч зам тээврийн ослын газрыг орхин явдаг байна.
